Articles (MN)

Яс болон үеэнд тустай 5 хүнс

Яс болон үеэнд тустай 5 хүнс

Сайн байна уу ? Incheon sonmu эмнэлгийн шим тэжээл судлаач Ким Хан Суль байна.

Өнөөдөр бүгдээрээ яс болон үеэнд сайн 5 хүнсний талаар мэдэж авцгаая

Яс болон үе нь бидний биеийн эрүүл мэнд болон хөдөлгөөнд чухал үүрэгтэй.

Ялангуяа үе нь нэг ясыг нөгөө ястай нь холбож өгч бидний биеийг хөдөлгөөн хийхэд тусалдаг. Мөгөөрс, холбоос, шөрмөс, булчин зэргийг хөдлөх үед авах цочролыг шингээх үүрэгтэй.

Үе үрэвсэх эсвэл гэмтвэл өвдөх , хавдах шинж илэрдэг. Тиймээс үений үрэвслээс сэргийлэх, яс үений эрүүл байдлыг хангахад тэнцвэртэй хоол хүнс хэрэглэж тохиромжтой шим тэжээлийг авах шаардлагатай.

Яс болон үеэнд тустай 5 хүнс

Нэгдүгээрт Макрель загас, Салмон загас, Хулд загас гэх мэт цэнхэр нуруутай загас

цагаан загаснаас илүү өөх тос, омега 3 баялаг тул үрэвслийн эсрэг үйлдэлтэй, үений өвдөлт, артрит,үений үрэвсэлтэй хүмүүст тустай, сайн үр дүн үзүүлдэг.

Нэгэн судалгааны үр дүнгээс дурдвал өөх тосоор баялаг цэнхэр нуруутай загасыг 7 хоногт 2 ба түүнээс дээш удаа хүнсэндээ хэрэглэвэл Ревматойд артрит буюу хэрх үений үрэвсэл багасч өвчин дахих магадлал тодорхой хувь буурсан үзүүлэлт ажиглагдсан.

Хоёрдугаарт олон навчит ногоон хүнсний ногоо

Броккли болон бусад навчит ногоо нь кальц, магнезм, Витамин К-аар баялаг тул яс үений эрүүл мэндэд нэн тустай. Кальци нь ясыг бат бөх болгон бэхжүүлнэ. Магнезм нь калцийн шимэгдэлтэд тусалдаг.
Витамин К нь ясны бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Ясны нягт чанарыг хадгалахад тустай шим тэжээл болдог. Түүнчлэн олон навчит ногоон ногоо нь үений үрэвслээс сэргийлж, ревматойд артритийн шинж тэмдгийг багасгадаг антиоксидантаар баялаг.

Гуравдугаарт Мандарин, Жүрж, бэрсүүт жүрж, лемон зэрэг нь Витамин С-ээр баялаг.

Витамин С нь үе төдийгүй, яс, булчингийн эрүүл мэндэд хэрэгтэй.

уураг болох коллагены нийлэгжилтэд чухал үүрэгтэй.

Үрэвслээс сэргийлдэг антиоксидантыг хангаж өгдөг.

элемент учир үений үрэвслийн шинж тэмдгийг бууруулахад тустай.

Дөрөвдүгээрт Алмонд, Хушга, чиа үр гэх мэт самар үрнүүд

Самар болон үр нь Витамин Е болон антиоксидантаар баялаг төдийгүй Омега 3-аар баялаг.
Витамин Е нь үений гэмтлийг бууруулахад, антиоксидант нь чөлөөт радикалт сульфатжуулагч бодисоос үүдэлтэй гэмтэл түүнээс эд эсийг хамгаалдаг. Мөн омега 3-аар баялаг оливийн тос нь олон төрлийн өвчин, үений үрэвслийг намдаахад тусалдаг.

Тавдугаарт Турмерик

Карэ нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг кумин хэмээх найрлагатай. Энэ нь үрэвслийн эсрэг төдийгүй өвдөлт намдаах үйлдэлтэй учир олон төрлийн өвчний үед өвдөлт намдаахад тустай.
Цагаан гаатай хамт хэрэглэх үед илүү үр дүн үзүүлдэг. Тиймээс хоолонд үнэр амт оруулан нэмэлтээр хэрэглэвэл үрэвслийн эсрэг ерөнхий үйлдэл мөн үений эрүүл байдлыг хангахад тустай.
Ийнхүү энэхүү видеогоор үений эрүүл мэндэд тустай 5 төрлийн хүнсний талаар мэдэж авлаа.
Гэхдээ хамгийн чухал нь тэнцвэртэй хоол хүнсийг өдөр бүр хэрэглэх нь зөв хооллолт юм.
Эмч мэргэжилтний зөвлөгөөг дагаснаар өөрийн эрүүл мэнддээ тохирох хүнсийг хэрэглэж Эрүүл амьдрах, Амьдралын чанараа дээшлүүлэхэд тусална.

Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=en72QHntt_k&t=19s
2024-08-06 12:46