Articles (MN)

“ Та арай нүүрний будгаа арилгахгүйгээр дасгал хийддэггүй биз!...Тэгвэл танд юу тохиолдох вэ?

Нүүрний будагтай байхдаа дасгал хийх нь нүх сүвийг бөглөж, тослогжилтыг бууруулж хуурайшилт үүсгэдэг.


Хэрэв та ажил тараад шууд фитнесс рүү явдаг бол дасгал хийхээсээ өмнө нүүр будгаа сайтар арилгахад анхаарах нь зүйтэй. Учир нь нүүр будагтай байхдаа аэробик дасгал хийх нь чийгийн ууршилтыг саатуулж, нүх сүв бөглөрөх зэргээр арьсанд сөргөөр нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байдаг.

АНУ-ын Техасын A&M их сургуулийн судлаачид эрүүл чийрэг коллежийн 43 оюутан (20 эрэгтэй, 23 эмэгтэй) дундаас нүүр будалт хийж байхдаа дасгал хийх нь тэдний арьсанд ямар нөлөө үзүүлдэгийг судалжээ. Судлаачид оролцогчдоос нүүрнийхээ тал хэсэгт суурь тос түрхэж, нүүрнийхээ хагасыг цэвэрхэн үлдээхийг хүссэн. Дараа нь тэд 20 минутын турш гүйлтийн зам дээр гүйхээс өмнө болон дараа нь арьсны шинжилгээ хийх төхөөрөмж ашиглан арьсыг сайтар ажиглажээ.

Үүний үр дүнд дасгалын дараа нүүр будалттай болон будаггүй нүүрэнд чийгшил ихэссэн боловч будалттай нүүрэнд илүү их хэмжээгээр нэмэгддэг. Энэ нь нүүр будалт нь арьсны чийгийг ууршуулахаас сэргийлдэгтэй холбоотой гэж судлаачид тайлбарлаж байна.

Нүхжилтийн хувьд нүүр будалтгүй арьсанд дасгал хийсний дараа нүхний хэмжээ ихэссэн ч будалттай арьсанд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй нь суурь түрхэхэд нүх сүв бөглөрдөг болохыг харуулж байна.

Нүүр будалтгүй арьсанд тосны хэмжээ ихсэж, будагтай арьсанд багассан. Энэ нь нүүр будалт хийх үед арьсанд тослогоо зөв хадгалахад хэцүү байдаг гэдгийг харуулж байна.

Судлаачид "Энэ судалгааны үр дүнгээс харахад суурь тос түрхэж байхдаа аэробик дасгал хийх нь арьсны тосны агууламжийг бууруулж, хуурайшилт үүсгэдэг" гэж тайлбарлаж, "Нүүр будалт нь нүх сүвийг хааж, тослогийн ялгаралтыг нэмэгдүүлдэг" гэж нэмж хэлэв. Солонгосын Үндэсний Боловсролын Их Сургуулийн профессор Пак Дун Сон “Арьсны эрүүл мэндийг хамгаалахын тулд нүүр будалтаа арилгаж, дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн сайн арга юм” гэжээ.