Articles (MN)

Бүслүүр нурууны диск

Диск гэдэг нь нурууны нугалам хооронд оршдог эд бөгөөд шингэн эд болон мяндаслаг бүрхүүлээс бүрддэг бөгөөд нуруунд ирэх доргилтыг шингээж багасгах үүрэг гүйцэтгэдэг. Өндөр наслалт болон гадны нөлөөний улмаас дискний бүрхүүл гэмтэх юмуу урагдсанаас дискний шингэн эд гадагшилж мэдрэлийг даран зовиур үүсгэдэг эмгэг юм.




Илрэх шинж тэмдэг
Хөл дагаж өвдөх ба нуруугаараа тонгойход өвдөлт улам нэмэгдэнэ.

  • 1.Хөл жирвэгэнэх юмуу таталдах мэт өвдөлт доошоо дагаж илэрнэ.
  • 2.Нуруу эсвэл өгзөг хавиар өвдөнө.
  • 3.Хөлний булчин ямар ч тамиргүй болж, суларч, хүндэрнэ.
  • 4.Хоёр талын хөлийн мэдрэмж өөр өөр болно.
  • 5.Өвчин хүндэрсэн үед өтгөн, шингэнээ барихгүй болно.

Шалтгаан

Гэмтэл

  • Унаж, мөргөлдсөнөөс үүдэлтэй гэмтэл
  • Биеийн байрлалаа гэнэт өөрчлөх, нуруугаа бөхийлгөх, эргүүлэх тохиолдолд
  • Хүнд юм гэнэт өргөх тохиолдол
Бүтцийн өөрчлөлт

  • Нуруунд ачаалал өгдөг буруу байрлалыг хэвшүүлсэн тохиолдол
  • Удаан хугацаагаар суудаг тохиолдол
  • Дасгал хөдөлгөөний дутагдал
  • Биеийн жин гэнэт нэмэгдэх тохиолдол

Эмчилгээ

Мэс заслын бус арга

  • Эмийн эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Тариан эмчилгээ
  • Мэдрэлийн пластик мэс засал
  • Бөмбөлөгөөр тэлэх мэс засал