Articles (MN)

Бамбай булчирхайн даавар болон цэвэршилт, ясны сийрэгжилтийн холбоо хамаарал

Бамбай булчирхайн даавар болон цэвэршилт, ясны сийрэгжилтийн холбоо хамаарал

Сайн байна уу? Дижитал хорт хавдрын төвийн үйл ажиллагааг хариуцсан Өрхийн эмнэлгийн эмч Жү Хе Ри байна.

Өнөөдөр Чүнг-Анг их сургуулийн Дотоод шүүрлийн тасгийн Ан Хуа Ён профессорыг урисан.
Бамбай булчирхайн даавар болон цэвэршилт, ясны сийрэгжилт хоорондын холбоо хамаарлын тухай мэдэж авцгаая.

Сайн байна уу?
Чүнг-Анг их сургуулийн профессор Ан Хуа Ён байна.

Профессор оо, Бамбайн булчирхайн дааврын бэлдмэлийг уувал цэвэршилт, ясны сийрэгжилтийг эрчимжүүлдэг гэж яридаг Энэ үнэн болов уу ?

Бамбай булчирхайн хавдрын мэс заслын дараа бамбайн дааврын бэлдмэлийг урт хугацаагаар уух шаардлага тулгардаг.

Энэ нь үнэхээр эрт цэвэршихэд хүргэдэг үү ? гэвэл одоогоор тодорхой илрүүлсэн зүйл байхгүй байгаа.
Гэхдээ бамбайн өндөр тунтай дааврын бэлдмэлийн хувьд бамбайн дааврыг ихэсгэснээр цэвэршилтийн үед илэрдэг ижил шинж тэмдгүүд илрэх тохиолдлууд байдаг.

Жишээ нь: Бие халуун оргих, зүрх дэлсэх гэх мэт ижил шинж илрэх нь эрт цэвэршиж байгаа мэт санагдуулдаг.

Ясны сийрэгжилтийн тухайд бамбайн даавар нь ясны бодисын солилцоонд оролцдог учир хэтэрвэл яс хэврэгшиж болзошгүй. Гэвч энэ нь шууд утгаараа бамбайн дааврын бэлдмэл яс сийрэгжүүлдэг гэж ойлгож болохгүй.

Цэвэршилтийн нас ойртсон болон цэвэршилтийн дараах үед, мөн эрэгтэйчүүдийн хувьд насжилт зэргээс шалтгаалж яс сийрэгжих магадлал өндөр байх тул дааврын бэлдмэлийн тунг тохиромжтой хэмжээнд байлгаж, тогтмол ясны сийрэгжилтийн шинжилгээ өгч сэргийлэх болон нэгэнт ясны сийрэгжилт явагдаад эхэлсэн бол эрт үед нь эмчилгээг хийлгэх нь чухал байдаг.

Иймд таны ярьсан зүйлсийг энгийнээр товчилбол
Нэгдүгээрт дааврын бэлдмэл нь цэвэршилттэй холбоотой биш боловч, цэвэршилтийн үед илэрдэгтэй ижил шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Хоёрдугаарт Ясны сийрэгжилтийг үүсгэхэд холбоотой боловч заавал үүнээс болж үүснэ гэсэн үг биш.
Мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагаж тохирох тунгаар бамбайн дааврын бэлдмэлийг хэрэглэх нь чухал юм.