Articles (MN)

Цус өтгөрөлт гэж юу вэ?

Цус өтгөрөлт гэж юу вэ?

Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх, тос, холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.

Жишээ нь: дулаан цаг агаарын нөхцөлд их хөлрөх, бие шингэний дутагдалд орох үед цусны гематокрит ихэссэнээс зовуурь мэдэрч эхлэх ба энэ үед гемоглобин, цусны улаан эсүүд болон цусны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ тогтвортой байдлаас хэлбэлзэнэ.


Цус өтгөрөх нь эрүүл мэндэд яагаад аюултай байдаг вэ?

Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно. Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судлуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж зүрхний шигдээс, тархины цус харвалт,уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг.
Мөн таргалалт , чихрийн шижин, цусны зарим өвчний үед цус өтгөрдөг. Цус өтгөрснөөс артерийн даралт ихсэх, зүрхний титэм судас хатуурах бөөрний сувганцар, түүдгэнцэрт нөлөөлж, бөөрний түүдгэнцрийн үрэвсэл дагалдах зүй тогтолтой.

Шалтгаан

  • Өглөөний цай уухгүй байх
  • Орой 18 цагаас хойш юм идэхгүй байх
  • Өөх тос огт хэрэглэхгүй байх
  • Хөдөлгөөний дутагда

Шинж тэмдэг

  • Толгой эргэх/өвдөх
  • Арьс загатнах
  • Эрч хүчгүй болох
  • Амьсгалахад хүндрэл учрах
  • Хараа муудах
  • Цусны даралт ихсэх

Өтгөн цус байгаа нь хүний \u200b\u200b биед байгаа олон эрхтний үйл ажиллагааны доголдол юм. Жишээлбэл: цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлаас болж үүсдэг уушигны цооролт, судасны тромбоз ба улмаар зүрхний шигдээс, цус харвалтад хүргэх эрсдэл учруулдаг. Тиймээс цусны өтгөрөлтийн шалтгааныг цаг хугацаанд нь оношлох хэрэгтэй.

Цус шингэлэх аргууд

1.Нимбэг

Цусаа цэвэрлэхийн тулд 900 гр жүржийн шүүс, 900 гр усан үзмийн шүүс, 200 гр нимбэгний шүүс, хоёр литр буцалгасан устай бэлтгэж тавина. Тэгээд өглөө босоод клизм тавиад давс нэг хоолны халбагыг уусгасан нэг стакан ус ууна. Дараа нь саун, душ, ваннад сууж хүчтэй хөлрөх хэрэгтэй. Үүний дараа буцалгасан ус болон жимсний шүүс бүхий дөрвөн литр шингэнээ 30 минут тутамд уусаар дуусгана. Гурван хоног энэ маягаар хоол идэхгүй зөвхөн жимсний шүүс, ус ууна. Ийм цэвэрлэгээг эхний жилд дөрвөн удаа, дараагийн жилд нь нэг удаа хийвэл таны цус маш үр дүнтэй цэвэрлэгдэх болно.

2.Зуун наст

Та зуун настын ханд болон бусад бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээр цусны эрүүл мэндээ сахих боломжтой.
  • Зуун наст нь цусыг шингэлж, өтгөрлийг багасгадаг учраас цус харвалт, зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулна.
  • Цусны хүчилтөрөгчийн агууламжийг сайжруулна.
  • Исэлдэлтийн улмаас үүсэх гэмтлээс бие махбодыг хамгаална.
  • Бие махбодын хүчилшилтийг бууруулж, хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг хангана
  • Биеийг аминдэм, эрдэс, ургамлын гаралтай шим тэжээлийн бодисуудаар хангана
  • Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, биеийн тэсвэрт чанарыг сайжруулна
  • Арьсыг чийгшүүлж, арьсны нөхөн төлжилт, эдгэрэлтийг хурдасгана

3. Хануур,төөнүүр, хануур хорхойн эмчилгээ цус шингэлж, үрэвсэл намдаана.

Хүний цус өтгөрөлт сэм сэмхэн хүнийг доройтуулдаг. Хоёр хөлийн эрээн булчин өвдөх, чинэрэх, шөрмөс татах, ууц нуруу, түнх, гуя, өвдөг чинэрч өвдөх, толгой лугшиж өвдөх зэрэг нь цус өтгөрөлтийн хам шинж байдаг.

Цус шингэрүүлэх хүнс

Цус өтгөрсөн үед эм хэрэглэлгүй цусаа шингэлэх арга бий. Тухайлбал хоолны цэсээ өөрчлөөд үз. Юуны өмнө буцалсан ус тогтмол ууж хэвших. Шүүс, цай зэрэг шингэн биш зөвхөн ус уух ёстойг анхаарна уу ! Насанд хүрсэн хүн өдөрт бүр 2-2,5 литр ус уух хэрэгтэй. Халуун өдөр үүнээс ихийг хэрэглэвэл зохино. Мөн гэр бүлийн гишүүдээ ус уулгаж сургаарай. Цэвэр ус бол тромб үүсэхээс сэргийлдэг бөгөөд гарын доор хамгийн ойр бөгөөд хамгийн хүчтэй хэрэгсэл.

Цус шингэрүүлэх хүнс гэж бий.

Үүнд: Оливын ба маалингын тос, алимны уксус, самар, сонгино, сармис, нимбэг, наранцэцгийн самар, улаан манжин, какао, гашуун шоколад, загас ба загасны тос, томат, томатын шүүс, овъёосны агшаамал, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс, интоор, цангис, чий жимс, цагаан гаа.
Дээр дурдсан хүнсний жагсаалтаас хамгийн багадаа 2-3 нь өдөр бүр хоолны ширээн дээр байх ёстой. Түүнчлэн сармис тогтмол хэрэглэвэл тромб үүсэх магадлал тал хувиар багасдаг билээ.

{$te}