Articles (MN)

Лазик, Лазек, Смайл лазик, Линз суулгах мэс засал гэж юу вэ ?

Лазик, Лазек, Смайл лазик, Линз суулгах мэс засал гэж юу вэ ?

Мэс заслын арга хэлбэрээс шалтгаалж хараа тэглэх хагалгааны үнэ өөр өөр байна.

Гэвч хамгийн үнэтэй нь хамгийн сайн, тиймээс бүгд үнэтэйг нь хийлгэх ёстой гэж ойлгож болохгүй.

Огт тийм биш юм.

Сайн байцгаана уу ? Сонму-Жин нүдний эмнэлгийн захирал АУ-ны доктор Пак Жин Хён байна.

Өнөөдөр та бүхэндээ хараа тэглэх Лазик/LASIK/, Лазэк/LASEK/, Smile лазик, линз суулгах зэрэг олон хараа засах мэс ажилбар байдгаас аль нь хамгийн сайн вэ? аль нь танд хамгийн тохиромжтой байх вэ ? түүнчлэн үнэтэй мэс засал бүр сайн байдаг уу? эдгээр асуултын тухайд тайлбар болон хариулт өгье.

Смайл лазик нь эвэрлэг бүрхүүлийн доод холбогч эдийн хэсгийг лазераар зүсэж авах мэс заслыг хэлнэ.

Харин ICL линз суулгах мэс засал нь хэлж байгаачлан нүдэн дотор линз суулгах мэс ажилбар юм.

Түүнчлэн Лазик мэс засал нь эвэрлэг бүрхүүлийн гадна хэсгийг зүсэж нээж (аливаа зүйлийн тагийг онгойлгоод хаадаг шиг) лазердсаны дараа буцаан хаана.

All Лазер мэс заслын арга нь зөвхөн лазераар эвэрлэг бүрхүүлийн гадна буюу дээд хучуур эдийн хэсэг болон, дотор буюу доод холбогч эдийн хэсгийг авч дахин шинээр үүсгэх арга юм.

Энэ мэтчлэн олон янзын ялгаатай мэс заслын арга байдаг. Тиймээс мэс заслын аргаасаа хамаарч үнэ харилцан ялгаатай болно.

Лазик болон лазек, смайл лазик нь эвэрлэг бүрхүүлийн аль хэсгийг зүсэж авч байгааг тэмдэглэсэн зургийг харцгаая

Смайл лазик нь эвэрлэг бүрхүүлийн хамгийн гүн хэсэг бүхий доод холбогч эдийн хэсгийг тасалж авах арга юм. Харин Лазик нь эвэрлэг бүрхүүлийн гадна буюу дээд хучуур эдийн хэсэг болон доод холбогч эдийн давхарга аль алиныг нь хамруулан зүсэж авах юм.

ALL лазер нь зөвхөн гадна хучуур эдийн хэсгийг лазераар авсны дараа дахин үүсгэх мэс засал юм.

Тиймээс зүсэж авсан эвэрлэг бүрхүүлийн хэмжээг харвал смайл лазик болон энгийн лазик нь зүсэж авсан эвэрлэг бүрхүүлийн хэмжээ том байна.

All лазерын хувьд хамгийн гадна талын хучуур эдийг л зөвхөн зүсэж аван дахин ургуулдаг, зүсэж авсан эвэрлэг бүрхүүлийн хэмжээ хамгийн бага байх юм.

Ойрын хараа хэт муудсан/ Эвэрлэг бүрхүүл нимгэн тохиолдол, Лазик болон смайл лазик мэс засал хийж болохгүй тохиолдол байна. Тиймээс ALL лазер мэс заслыг хийх боломжтой.

Түүнчлэн өдөр тутамдаа дасгал хөдөлгөөн их хийдэг, нүд гэмтсэн, нүдний мэс заслын дараах хүндрэл гарахаас айдаг хүмүүс ALL лазерыг сонгох нь илүү дээр юм.

ALL лазераар ч хараа засрахгүй байгаа холын хараа ойрын хараа хэт муудсан болон эвэрлэг бүрхүүл маш нимгэрсэн тохиолдолд эвэрлэг бүрхүүлийг огт оролдохгүйгээр нүдэн дотор ICL линз суулгах мэс засал хийж болно.

Тиймээс эвэрлэг бүрхүүлийг хусаж зүсэх лазик, смайл лазик, лазек дотроос ALL лазер нь хамгийн хэрэглэхэд тохиромжтой мэс заслын арга юм.

Түүнчлэн линз суулгах мэс заслын хувьд нүдний алимны урд хагасын гүн болон өргөн нь талбай тохиромжтой байж л линз суулгаж болдог. Тиймээс нүдний талбай тохирохгүй өвчтөн мэс засал хийлгэх боломжгүй болдог.

Тиймээс хамгийн чухал нь мэс заслын өмнө нарийвчилсан шинжилгээ хийлгэж, оновчтой онош дүгнэлт гаргуулах, мэргэшсэн, туршлагатай нүдний нарийн мэргэжлийн эмч өвчтөнд тохирох хамгийн тохиромжтой мэс заслын аргыг тогтооно.

Өнөөдөр олон янзын хараа засах мэс заслын аргуудаас аль нь хамгийн сайн болох, үнэтэй мэс засал бүр сайн байдаг уу ? талаар ярилцлаа.

Хараа засах мэс засал хийлгэхийг сонирхсон, ойрын болон холын хараа хэт муудсан хүмүүс хэзээд ч Каннам Сонму Жин нүдний мэргэжлийн эмнэлэгт зочлон шинжилгээ, зөвлөгөө, эмчилгээ авах боломжтой.

Сонму-Жин нүдний эмнэлгийн захирал АУ-ны доктор Пак Жин Хён байлаа.

Баярлалаа.