Эмнэлэг нээгдсэн огноо: 1955.06.27
• Ангилал: Их сургуулийн олон тасагтай эмнэлэг
• Орны тоо: 867 (2020.12.15-ний байдлаар)
• Ажилтан: 2206 ажилтан (2021.01.14-ний байдлаар) • Дадлагажигч, резидент нарыг бэлтгэдэг Инчон хот дахь анхны эмнэлэг юм.
• Солонгос улсад анх удаа тархины өвчнийг эмчлэх боломжтой эмнэлгийг нээсэн.
Инчоны Гэгээн Мэри эмнэлэг нь тархины судасны эмгэгийг эмчлэх шинэлэг аргуудыг ашиглан хүн амын эрүүл мэндэд чухал хувь нэмрийг оруулж байна.
• Хавдар судлалын өвчин: "Ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдар, элэгний хорт хавдрын мэс заслын эмчилгээний дараах нас баралт бага" төрөлд тэргүүн байр, "Ходоодны хорт хавдрын мэс заслын зохистой эмчилгээ "ангилалд тэргүүн байр тус тус орж байсан.
• Зүрхний өвчин: Улсын эрүүл мэндийн байгууллагуудаас "Зүрхний цочмог шигдээсний эмчилгээний үнэлгээ" төрөлд дээд зэрэглэл
• Нуруу, үе мөчний өвчлөл: "Өвдөг, түнхний үе нөхөн сэргээх мэс засал" төрөлд тэргүүн байр, "Сээр нуруу, мөрний үений мэс заслын эмчилгээ" төрөлд тэргүүн байр. • Эрхтэн шилжүүлэн суулгах: Цусны бүлэг тохирохгүй донороос бөөр шилжүүлэн суулгах, эвэрлэг шилжүүлэн суулгах болон бусад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал тус тус амжилттай хийгдсэн.
• Радиологи: Улсдаа анх удаа TomoTherapy-г нэвтрүүлж, туяа эмчилгээг эхлүүлсэн.
Улсын хэмжээнд анх удаа хорт хавдрыг эмчлэхэд ашигладаг MRIdian LINAC MRI аппаратыг тоног төхөөрөмж оруулж ирсэн. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашигладаг - TomoTherapy, MRIdian LINAC, HALCYON, Novalis, Linac •Төрөлжсөн төвүүд: Элэг цөсний өвчний эмчилгээ оношилгооны төв, ("CHECK UP" төв, эрүүл мэндийг дэмжих төв), үе мөчний эмчилгээний төв, дурангийн төв, судасны эмгэгийг эмчлэх төв, чихрийн шижингийн төв, робот мэс заслын төв, дурангийн төв(хэвлийн хөндий), хоол боловсруулах эмгэгийн төв, нярайн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний төв, бөөрний/нефрологи/төв, зүрх судасны өвчний эмчилгээний төв, хөхний өвчний эмчилгээний төв, бамбай булчирхайны эмчилгээний төв, яаралтай тусламжийн төв, эрхтэн шилжүүлэн суулгах төв, нуруу нугасны өвчний эмчилгээний төв, амьсгалын тогтолцооны өвчний эмчилгээний төв, Инчон хотын Хоспис-хөнгөвчлөх төв тус тус байдаг.