СAM эмнэлэг нь 1967 онд Анян хотод байгуулагдсан. Дараа нь 2013 онд Гүнпо хотод эмнэлгийн салбараа нээсэн. Хоёр эмнэлэг хоёулаа ерөнхий удирдлагатай бөгөөд үйлчилгээний чанараараа бусад их сургуулийн эмнэлгүүдээс дутахааргүй. САМ эмнэлэг нь орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, мэргэшсэн боловсон хүчинтэй ба мэргэжлийн ур чадвар нь өдөр бүр нэмэгдсээр байна.
САМ эрүүл мэндийн төв нь дэлхийн 18 орны 24 эмнэлэгтэй хамтран ажилладаг бөгөөд БНСУ-ын нутаг дэвсгэрт байрлах гадаадын 8 орны ЭСЯ-ны ажилтнуудад эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн ЭМНҮЯ(Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яам)-ны тооцоогоор САМ нь гадаадын өвчтөнүүдийг хүлээн авах чиглэлээр хэдэн жилийн турш 1, 2-р байруудыг эзлэн давуу байдлаа харуулсаар байна.
Олон улсын САМ эмнэлэг нь гадаад өвчтөнүүдийг тав тухтай амрах бүх нөхцөлөөр хангадаг. Мөн гадаад өвчтөний асран хамгаалагч, дагалдан яваа хүмүүст зориулсан зочид буудал нээн тав тухтай нөхцөлөөр хангасаар байна. Тус эмнэлэг нь амбулатори, хэвтэн эмчлүүлэх, түргэн тусламжийн тасаг зэрэг өндөр чанартай эмнэлгийн үйлчилгээтэй. Эмнэлгийн тусламжийг 24 цагийн турш, хариуцлагатайгаар явуулсаар байна.
Европ болон Зүүн анагаах ухааныг хослол
САМ эмнэлэгт олон жилийн турш Солонгосын уламжлалт анагаах ухааны тасаг ажиллаж байгаа бөгөөд Европ, Зүүн Солонгосын хосолсон эмчилгээ нь өндөр үр дүнтэй байдаг.
Жишээлбэл тусгай хөтөлбөрүүдийг боловсруулсан ба үүнд: таргалалтын хоолны дэглэм, аутоиммун өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, өвдөлтийг нөхөн сэргээх эмчилгээ, эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээ (сарын тэмдгийн мөчлөгийн тогтмол бус байдал) + үргүйдлийн эмчилгээ зэрэг.
Мөн G SAM Хавдар судлалын нэгдсэн төв нь хорт хавдрыг эмчлэх өвөрмөц аргууд болон орчин үеийн болон Алтернатив анагаах ухааны аргуудыг цогцоор нь хэрэгжүүлдгээрээ дэлхийд алдартай.
Мөн эдгэрэх итгэл найдвараа алдсан өвчтөнүүдэд зориулан өвчинтэйгөө тэмцэх оюун санааны болон бие махбодын хүчийг олж, дархлааг сайжруулахад туслах хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Мөн тус эмнэлэг нь бүтэн биеийн оношилгоог явуулдаг, мөн үр дүн сайтай тохирсон багцыг санал болгодог. Төлбөрийн хувьд Солонгостоо хамгийн хямд байдаг. Үүнээс гадна СAM эрүүл мэндийн төв нь үргүйдлийн төвд ерөнхий эрүүл мэндийн цогц үйлчилгээг санал болгодог.
Энэхүү эмчилгээ нь эмэгтэйчүүдэд жирэмслэх, хүүхэд төрүүлэх итгэл найдвар төрүүлдэг бөгөөд энэ нь АНУ, Орос, Хятад, Монгол, Вьетнам болон бусад орны гадаадын өвчтөнүүдээс өндөр үнэлгээ авсан байна.
САМ эмнэлгийн тасгууд
Үе мөч гэмтлийн төв (ортопеди, нөхөн сэргээх)
Тархи мэдрэлийн төв (мэдрэл, сэтгэл судлал)
Нуруу нугасны төв (мэдрэлийн мэс засал, өвдөлтийн хам шинжийн эмчилгээ, дорнын анагаах ухааны аргууд)
Нүд, чих хамар хоолой, эрүү нүүрний төв (нүд, чих хамар хоолой, нүүрний гоо сайхны мэс засал, өрхийн эмч)
Зүрх судасны төв (зүрх судлал, цээжний мэс засал)
Амьсгалын замын халдварт өвчин
Бөөр дотоод шүүрлийн төв
Хүүхэд өсвөр насны төв
Стоматологи
Үргүйдлийн эмчилгээ
Эмэгтэйчүүд, хөх, бамбай булчирхайн төв (эмэгтэйчүүд, хөх, бамбай булчирхайн мэс засал, хавдар судлал, цөмийн анагаах ухааны тасаг)
Урологи ба тусгай эмгэг судлалын төв
Уушги ба улаан хоолойн төв (цээжний мэс засал, онкоплазмологи)
Хоол боловсруулах эрхтний эмгэг
Ходоод, бүдүүн гэдэсний төв (гастроэнтерологи, гемато-онкологи, хавдрын мэс засал, ерөнхий мэс засал)
Элэг, цөс, нойр булчирхайн төв (гастроэнтерологи, онкологи, интервенцийн рентгенологи, цацрагийн онкологи)
Дархлаа, цусны хавдар судлалын төв (Дархлаа судлалын клиник, Дорно дахины анагаах ухаан, нэмэлт анагаах ухаан)
Интервеншинл дүрст оношилгооны төв
Дүрс оношилгоо хавдар судлалын төв
Эрүүл мэндийн оношилгооны төв